images

Нью-Йорк: Эрдэнэсийн эрэлчид арслан зааны ясны эрэлд гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-16


     АНУ-ын Нью-Йорк хотын дундуур урсдаг Ийст Ривер голд балар эртний арслан зааны яс бий гэсэн цуу яриа гарч, эрдэнэсийн хайгуулчид эрэлд гарсан тухай “АР” агентлаг мэдээлэв. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр Аляскийн алт олборлогч, чулуужсан олдвор цуглуулагч Жон Ривз Америкийн инээдмийн жүжигчин Жо Роганы подкастад ярилцлага өгч энэхүү сонин түүхийг ярьснаар уг явдал эхэлжээ. Тэрбээр төрсөн нутгаас нь 20 дугаар зууны эхэн үеэр арслан зааны яс, соёо олдсон тухай, мөн түүний заримыг нь Нью-Йорк руу зөөн Америкийн Байгалийн түүхийн музейд хүргүүлсэн талаар ярьжээ. Ингэхдээ зарим олдворыг музейд ашиглахад тохиромжгүй байсан тул тус голд хаясан бөгөөд энэ тухай музейн ажилтнуудын тайланд байдаг тухай ярьсан байна. Ийм яриа гарснаар эрдэнэсийн эрэлчид завь, шумбах хэрэгсэл, алсын удирдлагатай камер ашиглан тус голын эрэгт олноор цугларчээ. Харин Байгалийн түүхийн музейн зүгээс “Ховор олдворыг голд хаяж устгасан тухай ямар ч баримт байхгүй” гэж өнөөдөр мэдэгдлээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.