Тайвань улс эмнэлгийн ажилтнуудаа 5 сарын цалингаар урамшуулав
Анд нөхдийн мэдээ
2023-01-16
Тайвань улсын Чангён эмнэлэг COVID-19-ийн үед идэвх зүтгэлтэй сайн ажиллаж, эмнэлгийн орлого нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан ажилчдадаа 2022 оны санхүүгийн жилийн эцсийн урамшуулал болгон таван сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон байна. Тус улсын Эрүүл мэндийн даатгалын төвийн мэдээлснээр, 2022 оны санхүүгийн жилд хамгийн их ашиг орлого олсон шилдэг таван эмнэлгийн гурав нь Чангён эмнэлгийн харьяа байсан ажээ. Үүний зэрэгцээ сар шинийн баярыг угтан тус улсын Засгийн газар 2022 оны санхүүгийн жилийн татварын илүүдэл орлогын тодорхой хэсгийг бүх иргэддээ хуваарилж, хүн тутамд 6000 тайвань доллар олгохоор болсон билээ. Тус улс нь цар тахлын дэгдэлтийг үл харгалзан дотоодын нийт бүтээгдэхүүнээ 2021 онд 6.45%, 2022 онд 3% орчим өсгөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.