images

Өвөр Монголд сүүлийн таван жилд 2.47 сая га газарт мод тарьжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-16


     ӨМӨЗО-ы Засгийн газраас пүрэв гарагт зарласан тайланд сүүлийн таван жилийн хугацаанд тус улсын цөлжилтийн эсрэг хийсэн ажил ахиц дэвшилттэй байсан тухай дурджээ. Тухайлбал, 2.47 сая га газарт мод тарьж, найман сая гаруй га-д өвс ургуулж, цөлжиж элсэнд идэгдсэн 3.6 сая га газрыг нөхөн сэргээсэн байна. Мөн уг гурван үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлжээ. Хятад улсын дөрвөн том цөл, дөрвөн томоохон элсэрхэг бүс нутаг Өвөрмонголд орших тул сүүлийн жилүүдэд ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлжээ. Мөн тайланд 2023 онд бүс нутгийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлэх, ойжуулах зэргээр цөлжилттэй тэмцэх ажлыг урагшлуулахаа онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.