Хорватын Үндэсний мөнгөн тэмдэгт куна гүйлгээнээс гарлаа
Анд нөхдийн мэдээ
2023-01-16
Хорват улс энэ оны эхний өдөр Европын холбоонд нэгдэж Евро бүсийн орон болсноос гадна Шенгений гэрээнд нэгдсэн билээ. Улмаар эхний 14 хоногт гүйлгээнд хоёр мөнгөн тэмдэгтийг зэрэг ашиглахыг зөвшөөрсөн нь уржигдраар дуусгавар болсон юм. Иймд 1 дүгээр сарын 15 буюу өчигдрөөс тус улсын гүйлгээнд зөвхөн евро ашиглаж эхэллээ. Харин валют солих ажлыг удаан хугацаанд хийх юм. Тодруулбал, 7.53450 кунаг нэг еврогоор тооцон валют солих аж. Мөн Хорватын Шуудангийн банк, Санхүүгийн агентлаг хоёр энэ оныг дуустал иргэдэд кунагаар байгаа бэлэн мөнгийг еврогоор солих ажээ. Энэ хугацаанд валютыг үнэ төлбөргүй солих бөгөөд нэг удаа 100 куна хүртэлх мөнгөн дэвсгэрт, 100 зоосон мөнгө солих боломжтой. Улмаар зоосон мөнгийг 2025 оны 12 сарын 31 хүртэл еврогоор солих бол мөнгөн дэвсгэртэд хугацаа заахгүй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.