images

Хятадын гадаад худалдаа анх удаа 40 их наяд юаньд хүрчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-16


     Хятад улсын гадаад худалдааны эргэлтийн хэмжээ өнгөрсөн онд дээд амжилт тогтоолоо. Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, нийт гадаад худалдаа 42.07 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеээс 7.7 хувиар нэмэгдсэнээр тус улс энэ үзүүлэлтээрээ зургаа дахь жилдээ дэлхийд тэргүүлэв. Мөн анх удаа гадаад худалдааны эргэлт 40 их наяд юанийг давсан байна. Үүнийг ам.доллароор тооцвол өмнөх оноос 4.4 хувиар өсч, 6.31 их наяд ам.доллар болсон аж. Тухайлбал, экспорт 10.5 хувиар нэмэгдэж 23.97 их наяд юань, импорт 4.3 хувиар нэмэгдэж 18.1 их наяд юаньд хүрсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.