images

Орон гэргүй үсчин олон нийтийн сүлжээний ачаар ах дүүгээ олжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-16


     Шинэ Зеландын Оклэнд хотод ажилладаг Калеб Хеке өнгөрсөн долоо хоногт орон гэргүй хүмүүст сайн дурын үйлчилгээ үзүүлж үсийг нь үнэгүй засаж өгсөн бөгөөд энэ тухай бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Энэхүү бичлэгийг уг орон гэргүй хүний аав, ах дүү нар нь олж үзсэнээр уулзалгүй олон жил болсон нэгэн гэр бүлийнхэн уулзжээ. Хеке долоо хоногийн зургаан өдөр үсчний газарт ажиллаад, үлдсэн нэг өдөр нь сайн дураараа орон гэргүй хүмүүст үйлчилдэг ажээ. Тэрбээр Оклэнд хотын гудамжинд амьдардаг 20 гаруй насны Хан гэдэг залуутай танилцаж үсийг нь засаж өгчээ. Улмаар тэр залуу шоронгоос суллагдаад удаагүй, байгаа, ажил хайсан ч олдохгүй байгаа тул гудамжаар хэрэн хэсүүчилж өдөр хоногийг өнгөрөөж байгаа тухайгаа ярьжээ. Тэрбээр түүний үсийг засаж өгөөд, хувцас авч өмсөх мөнгө өгч сэтгэлийн урам хайрлаад явуулсан байна. Энэ тухай бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсны дараа нөгөө залуугийн гэр бүлийнхэн нь бичлэгийг олж үзээд үсчин Хекед ханджээ. Хеке хэлэхдээ “Дараа өдөр нь манай үсчний газар нэгэн хүн орж ирж надтай уулзаад уйлж эхэлсэн. Тэр бол Ханы аав байсан юм” гэжээ. Тэрбээр мөн "Миний хийсэн үйл бол өчүүхэн зүйл. Аав хүү, ах дүү нар биенээ олж уулзсан нь хамгаас сайхан хэрэг. Тэд аз жаргалтай байгаасай. Олон нийтийн цахим сүлжээний ашиг тус гарлаа” хэмээн хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.