Дэлхийн хөдөлмөрийн зах зээлд 76 сая ажлын байр бий болно
Анд нөхдийн мэдээ
2023-01-16
Дэлхийн хөдөлмөрийн зах зээлд ойрын найман жилд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбар, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг ногоон аж үйлдвэрийн салбарт 76 сая ажлын байр шинээр бий болох төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн форум энэ сарын 13-ны өдөр нийтэлсэн тайландаа дэлхийн 120 орны 12000 компанийн удирдах албан тушаалтнуудын дунд явуулсан санал асуулгын үр дүнд үндэслэн ийн дүгнэжээ. Уг тайланд 2030 он гэхэд хамгийн эрэлт ихтэй ажлын байрны салбарууд бол шинэ технологид суурилсан, байгальд ээлтэй ногоон салбар болон нийгмийн салбар юм гэсэн байна. Ногоон салбарт хөдөө аж ахуй, эрчим хүчтэй холбоотой технологи, нийгмийн салбарт боловсрол, халамж, эрүүл мэнд багтдаг ажээ. Эдгээр салбаруудад оновчтой хөрөнгө оруулалт хийвэл 2030 он гэхэд 76 сая ажлын байр бий болгох талаар уг тайланд дурджээ. Ялангуяа хөдөө аж ахуйн технологи нь ногоон аж үйлдвэрийн салбарт хамгийн их стратегийн ач холбогдолтой салбараар тодорсон байна. Боловсролын салбарт metaverse буюу 3 хэмжээст виртуал орон зайг ашиглан хийх сургалт, хиймэл оюун ухааны технологийг ашигласан боловсролын платформ зэрэг бизнес илүү амжилт олох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.