images

"Tesla" цахилгаан машиныхаа үнийг бууруулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-14


     Tesla”-гийн цахилгаан автомашины эрэлт багасч, энэ салбарын өрсөлдөөн ширүүсэж байгаа тул тус компани Америк болон Европын зах зээл дэх автомашиныхаа үнийг 20 хувиар хямдрууллаа. Хэдийгээр өнгөрсөн онд Хятадын “BYD”-ээс орлогоороо тэргүүлж борлуулалтаа 40 хувь нэмэгдүүлж 1.3 саяд хүргэсэн ч "Tesla" эдийн засгийн уналтаас шалтгаалан зарим гол зах зээлүүдэд борлуулалтын өсөлт хязгаарлагдахаас санаа зовж байгаа ажээ. Нөгөөтэйгүүр дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашин үйлдвэрлэх болсноор өрсөлдөөн нэмэгдэж байгаа тул ийм шийдэлд хүрсэн байна. Тухайлбал, хамгийн хямд загварууд болох “Model 3” нь 5500 паундаар хямдарч 42990, “Model Y” 44990 паундын үнэтэй болжээ. Гэхдээ хамгийн үнэтэй “Performance” хувилбарууд нь хамгийн их хямдарсан буюу 8000-аар хямдарч 59990 паунд болсон аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.