Украины эмч нар шархадсан цэргийн цээжнээс гранат гаргав
Анд нөхдийн мэдээ
2023-01-14
Украины цэргийн эмч нар энэ долоо хоногийн эхээр шархадсан цэргийн цээжнээс тэсрэх бөмбөг гаргах хагалгааг амжилттай хийжээ. Эмч нар цэргийн яг зүрхний доод хэсгээс зэвсгийг гаргаж, хоёр сапёр бөмбөгийг аюулгүй болгосон тухай тус улсын Батлан хамгаалах яамны орлогч сайд Ханна Мэлиар мэдээлсэн байна. Мөн хагалгааны явцад гранат хэзээ ч дэлбэрч магадгүй тул эмч нар цахилгаан гүйдэл ашиглан цус алдалтыг хянах аргыг ашиглахаас татгалзжээ. Шархадсан цэрэг 1994 онд төрсөн, 28 настай бөгөөд биеийн байдал тогтвортой, сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа аж. Өмнө нь энэ төрлийн хагалгааг эмч нар хийж байгаагүй бөгөөд Афганистаны дайны үед ч ийм зүйл болж байгаагүй гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.