Эмэгтэй хөлбөмбөгчид Олимпын эрхийн төлөө Тайланд, Сингапур, Шри Ланкатай тоглоно
Чихэнд чимэгтэй
2023-01-13
2024 онд Парис хотноо зохиогдох зуны Олимпын хөлбөмбөгийн тэмцээнд оролцох эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны сугалаа өчигдөр явагдлаа. Тус сугалаагаар манай эмэгтэйчүүдийн шигшээ баг "D" хэсэгт Тайланд, Сингапур, Шри Ланка улсуудын шигшээ багуудтай учраа таарсан байна. Тэмцээний эхний шатны тоглолтууд ирэх 4 дүгээр сарын 3-11-ны өдрүүдэд явагдах юм. Ингэснээр нийт долоон хэсгийн нэгдүгээр байрт бичигдсэн шигшээ багууд Азийн бүсийн хоёрдугаар шатанд шалгарна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.