images

Францын тэргүүн хатагтай сурагч насаа дурсаж сургуулийн дүрэмт хувцсыг дэмждэгээ илэрхийлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-13


     Францын тэргүүн хатагтай Брижит Макрон сурагчийн дүрэмт хувцсыг дэмждэг тухайгаа илэрхийлжээ. Ахлах сургуулийн багш асан хатагтай Макрон 20 жил латин хэл, уран зохиолын хичээл заасан бөгөөд өчигдөр өдөр тутмын “Le Parisien” сонины уншигчидтай хийсэн уулзалтын үеэр ийн хэлсэн байна. Тус уулзалтын үеэр нэгэн сурагч сургуулийн дүрэмт хувцасны талаар ямар бодолтой байдаг тухай асуухад тэргүүн хатагтай “Хэтэрхий бүдэг биш, бас энгийн бол дүрэмт хувцас маш сайхан” гэж хариулжээ. Тэрбээр багадаа сурагчийн дүрэмт хувцас өмсөж сургуульдаа явдаг байсан бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байсан гэдгээ дурсаад дүрэмт хувцас нь сурагчдын хоорондын ялгааг арилгах, цаг хугацаа, мөнгөө хэмнэдэг давуу талтайг онцлон хэлсэн байна. Тус улсад 1968 оны оюутнуудын тэргүүлсэн хувьсгалын дараа улсын сургуулиудад сурагчийн дүрэмт хувцас өмсдөг заншил алга болж, цэргийн академи болон зарим хувийн сургуулиудад л хэрэгжсээр иржээ. Тэргүүн хатагтай Макрон 24 настай багш байхдаа одоогийн эр нөхөр бөгөөд Франц улсын ерөнхийлөгч, тухайн үеийн ахлах сургуулийн сурагч Макронтой анх багш, сурагчийн хувиар танилцаж байжээ. Тухайн үед гэр бүлтэй байсан хатагтай Макрон 2007 онд гэрлэлтээ цуцлуулсны дараа одоогийн ерөнхийлөгчтэй гэрлэсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.