images

Америкийн тэнгисийн цэргийн ахмад Оросын шоронгоос суллагдлаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-13


     Оросын шоронд хоригдож байсан Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгч эмэгтэйг өнгөрсөн сард сулласан бөгөөд өчигдөр мөн тус улсын шоронд 9 сар хоригдсон өөр нэгэн америк иргэн суллагдсан байна. “CNN” болон “AFP” агентлагийн мэдээлснээр Нью-Мексико мужийн амбан захирагч асан Билл Ричардсон ОХУ-тай хэлэлцээ хийсний дүнд Америкийн иргэн Тэйлор Дадлиг суллажээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний ахмад Дадли өнгөрсөн дөрөвдүгээр сард хөгжмийн наадамд оролцохоор Польшид очсоны дараа Польш-Литвийн хооронд оршдог Оросын нутаг дэвсгэр болох Калининградад очсон байна. Түүний гэр бүлийнхэн Оростой чимээгүй хэлэлцээ хийхийг зорьж байсан тул өнөөг хүртэл түүнийг юуны учир баривчлан саатуулсан талаар  мэдээлээгүй ажээ. АНУ-ын Засгийн газар түүнийг баривчлах ямар нэгэн шалтгаан байгаагүй гэж үзэж байна. Ричардсон АНУ-ын Засгийн газартай хамтран Дадлиг суллахаар хэдэн сарын турш хэлэлцээ хийсэн бөгөөд тэрбээр “Тэйлорыг суллуулах тухай яриа хэлэлцээ, хүчин чармайлт Москва болон Калининградад чимээгүйхэн өрнөж амжилтанд хүрлээ” гэж мэдэгджээ. Үүнээс гадна 2020 онд тагнуулын хэргээр баривчлагдаж, 16 жилийн хорих ялаар шийтгүүлсэн АНУ-ын Тэнгисийн явган цэргийн хүчний Хамгаалалтын албаны дарга асан Пол Вийлон ОХУ-д хоригдож байгаа бөгөөд АНУ-ын эрх баригчид түүнийг суллуулах яриа хэлэлцээрийг эрчимтэй хийж байгаа ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.