images

Есөн настай охин 3.5 сая жилийн өмнөх аварга загасны шүд олжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-13


     Зул сарын баярын үеэр АНУ-ын Мэрилэнд хотын далайн эргээс есөн настай америк охин Молли эртний акулын шүд олсон байна. Охины олсон шүд нь устаж үгүй болсон одоогоос 3.5 сая жилийн өмнөх аварга загасных ажээ. Энэхүү Мегалодон буюу эртний аварга акул нь 20 метр орчим урт байсан бөгөөд шүд нь 13 орчим сантиметр урт юм. Сонирхолтой нь, Молли болон түүний гэр бүлийнхэн чулуужсан араг яс сонирхдог бөгөөд түүний аав хүүхэд байхаасаа л тэр хавиас эртний амьтдын үлдэгдэл цуглуулдаг байжээ. Мөн Молли аль хэдийнэ 400 гаруй жижиг шүдний цуглуулгатай болсноос гадна сая олсон шигээ том шүд олохыг мөрөөддөг байсан аж. Охины ээжийн хэлснээр Молли болон түүний эгч Натали нар өнгөрсөн Зул сараар яг л мэргэжлийн хайгуулчид шиг шүдний эрэлд гарахыг хүссэн тул охиддоо усан дотор өмсөх зориулалтын дулаалгатай өмд зэргийг бэлэглэснээр охид нь шууд л далайн эрэг рүү явж хайгуулдаа гарсан байна. Ингээд охидыг шүд олсны дараа хотын музейн палеонтологийн хэлтэс дээр нь очжээ. Улмаар мэргэжилтнүүд эртний акулын шүд мөн болохыг баталж Моллиг ирээдүйн палеонтологич хэмээн магтсан гэнэ. Мөн хүн бүр тэндээс шүд хайх хэрэггүйг анхааруулж, энэ бол хүн бүрт тохиох аз биш гэдгийг хэлжээ. Учир нь, охин Зул сараар хүсч байсан бэлгээ хаа нэгтээ элс ухахгүйгээр усан дотроос л олжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.