images

700 мянган жилийн өмнөх баавгайны шүд олжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-13


     Их Британийн иргэн Этта хэмээх есөн настай охин Норфолкийн далайн эргээс 700 мянган жилийн өмнөх баавгайн шүд олсон талаар “BBC” агентлаг мэдээлжээ. Охин шүдийг далайн эргээс олсон бөгөөд анх чулуужсан модны үлдэгдэл байх гэж бодоод халаасандаа хийсэн гэнэ. Тэгээд мэргэжлийн хүн дээр очиж асуухад “Хүмүүс үүнийг 20 жил хайдаг ч ийм сайхан юмыг олж чаддаггүй” гээд баавгайн шүд болохыг хэлжээ. Шүдийг олсон газар нь 1990 онд мөстлөгийн үеийн хөхтөн амьтны үлдэгдэл олдсоноороо алдартай бөгөөд Их Британийн хамгийн эртний, хамгийн том хөхтөн амьтнын араг яс олдсон газар юм. Харин Этта охины олсон шүдийг орон нутгийн геологич, байгалийн түүхийн мэргэжилтэн Дэвид Уотерхаус судлахаар түр зээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.