images

“COP28”-ын шинэ дарга томилогдов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-13


     Арабын Нэгдсэн Эмират Улс энэ оны 11 дүгээр сарын сүүлээр Дубайд болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 28-р бага хурал (COP28)-ын даргаар тус улсын төрийн өмчит газрын тосны “ADNOC” компанийн ерөнхийлөгч Султан Аль-Жабирыг томилсон байна. Шинэ ерөнхийлөгч төрийн мэдлийн “WAM” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа "2023 он ирэх арван жилийн дэлхийн цаг уурын төлөөх онцгой жил байх болно" гээд тус улс тодорхой зорилт тавин уг бага хуралд бэлдэж байгааг хэлжээ. Мөн тэрбээр "Бид уур амьсгалын тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ нүүрстөрөгч багатай, байгальд ээлтэй технологоор эдийн засгийн өсөлтийг хангах бодитой шийдлүүдийг гаргана" мэдэгдсэн байна. Ойрхи Дорнодын тэргүүлэгч газрын тос үйлдвэрлэгчдийн нэг болох тус улс нь өдөрт 4 сая орчим баррель түүхий нефть олборлодог бөгөөд нефть экспортлогч орнуудын нэгдэл болох ОПЕК-ийн хурал дээр тус орнуудыг түүхий нефтийн олборлолтын хэмжээгээ өдөрт 5 сая баррель болгон нэмэгдүүлэхийг шаардаж байсан юм. Уур амьсгалын асуудлаарх улс орнуудын ашиг сонирхлыг зохицуулах нь туйлын хэцүү тул өмнө нь хүлээн авагч орнуудын ахмад дипломатууд ихэвчлэн даргалагчаар ажилладаг байсан тухай “Associated Press” агентлаг мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.