Шведэд газрын ховор элементийн шинэ орд илэрлээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-13
Шведийн хойд хэсэгт орших Кируна нутгаас Европын хамгийн том газрын ховор элементийн судлыг илрүүлсэн тухай тус улсын уул уурхайн “LKAB” компанийн мэдэгдлийг иш татан “AFP” агентлаг мэдээллээ. Тус мэдээнд дурдсанаар уг орд 1 сая гаруй тонн нөөцтэй бөгөөд нарийн хэмжээг нэмэлт судалгаа хийсний дараа гаргана гэжээ. Газрын ховор элемэнт гэдэг нь үелэх системийн 21 дугаар элемэнт болох сканди(Sc), 39 дугаар элемент болох иттри(Y), 57-71-р элемент болох лантанидын элементүүдийг нэгдлийг хэлж буй юм. Европ нь Хятад болон бусад орноос газрын ховор элемент импортолж байгаа ч сүүлийн үед цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний эрэлт эрс нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээг улам өргөтгөх шаардлага тулгараад байгаа юм. "Энэ бол зөвхөн “LKAB”-д төдийгүй бүс нутаг, Шведийн ард түмэн, Европын хувьд ч сайн мэдээ юм" гэж тус компанийн гүйцэтгэх захирал Ян Мостром мэдэгджээ. Харин газрын ховор элементийг олборлож зах зээлд гаргахад 10-15 жил ба түүнээс дээш хугацаа шаардагдана гэж таамаглаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.