images

Увс аймгийн иргэд Солонгос улсад ажиллана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-12


     БНСУ-ын Кёнги-ду аймгийн Ансон хот Монгол улсын Увс аймагтай хөдөө аж ахуйн салбарт хамтарч, улирлын чанартай ажилчид авч ажиллуулах гэрээ байгуулсан байна. Гэрээ байгуулах ёслолыг цахимаар хийж Ансон хотын дарга Ким Бо Ра, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд болон Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны албаны хүмүүс оролцжээ. Улирлын чанартай ажлын тогтолцоо нь гадаад ажилчдыг авч богино хугацаанд ажиллуулдаг бөгөөд энэ нь хоёр талд харилцан ашигтай хэмээн санал нэгдэж дээрх гэрээг байгуулсан байна. Тус хотын дарга "Монгол улсын Увс аймагтай байгуулсан бизнесийн хэлэлцээрийн дагуу бид гадаадын ажиллах хүчнийг авч ажиллуулах боломжтой боллоо. Цаашид бид тус аймагтай олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ” хэмээн хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.