Хорватад тансаг зэрэглэлийн аяллын болон судалгааны шумбагч онгоц бүтээж байна
Анд нөхдийн мэдээ
2023-01-12
Хорват улс дотооддоо олон зорилгот, тансаг зэрэглэлийн аяллын болон судалгааны шумбагч онгоц бүтээж буй талаар “Crotiaweek” мэдээллээ. Тус улсын усан онгоц үйлдвэрлэгч “Brodasplit” компани далайн гүнд 50 метр хүртэл гүн шумбах, 50 хүртэл зорчигчийн багтаамжтай, цахилгаан хөдөлгүүртэй шумбагч хөлөг онгоц хөгжүүлж байгаа ажээ. Уг хөлөг бүтээгдвэл судлаачдад усан доорх археологи, геологи, биологи, далайн шинжлэх ухааны, хэрэглээний судалгаа хийхэд хэрэг болохоос гадна усан доогуур аялагчдад харууц сайтай байх тухай үйлдвэрлэгч компаниас онцолсон байна. Мөн саяхан төслийн хамтрагчийн хяналт дор Загреб хот дахь “Brodosplit” копанийн далайн институтын усан санд шумбагч онгоцны загварыг туршжээ. Хамтрагч “Marine and Energy Solutions” компани тус хөлгийн загварыг гаргаснаас гадна Загребийн их сургууль академик түвшинд хамтран ажиллаж байгаа гэнэ. Энэ төслийг Европын холбооны санаачилгаар 2020 оны 7 дугаар сараас хэрэгжүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.