images

Хорват: Машины уралдаан зохион байгуулаад 105 сая еврогийн орлого олов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-12


     Хорват улсад болдог дэлхийн томоохон спортын арга хэмжээнүүдийн нэг “WRC Croatia Rally” уралдаан 2022 онд улсынхаа аялал жуулчлалын салбарт 105 сая еврогийн орлого авчирсан талаар дэлхийн мотоспортын тэмцээнүүдийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөний судалгаанд дурджээ. Тухайлбал, Загреб хотноо болсон авто раллиг Зүүн өмнөд Европын орнуудаас ирсэн 310 мянган хүн үзсэн байна. Улмаар 170 мянга орчим хүн тэмцээн үргэлжлэх хугацаанд тус хотод хоногложээ. Улмаар нэг үзэгч дунджаар 263 евро зарцуулсан хэмээн тооцоолсон байна. Мөн уралдааныг 400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч ирж сурвалжилсан аж. Энэ жилийн “WRC Croatia Rally” уралдаан 4 дүгээр сарын 20-23-нд болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.