images

Хятадын цахилгаан машин Энэтхэгийн зах зээлд гарна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-12


     Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч “BYD” компани Энэтхэгийн зах зээлд гарахаар төлөвлөж байгаа тухай “Bloomberg” өнөөдөр мэдээллээ. Энэтхэг дэх “BYD”-ийн дэд ерөнхийлөгч Санжа Гопалакришнан "Энэтхэг авто экспо"-гийн үеэр дээрх мэдээллийг хийсэн байна. Тус компани нь 2030 он гэхэд Энэтхэгийн цахилгаан автомашины зах зээлийн 40 хувийг эзлэхээр ажиллаж байгаа тухай дэд ерөнхийлөгч хэлээд тус улсын иргэд цахилгаан машины хэрэгцээ, ашиг тусыг ойлгож, мөн цэнэглэх, засварлах зэрэг дэд бүтэц сайжирч байгааг онцолжээ. 2007 онд тус улсын зах зээлд нэвтэрсэн “BYD” ирэх оны дөрөвдүгээр улиралд багтаан "Seal Luxury Sedan" хэмээх гурав дахь цахилгаан автомашины загвараа гаргахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн онд тус улсад 3.8 сая автомашин борлуулагдсаны 41% нь 1 сая рупи ба түүнээс дээш үнээр зарагджээ. Үүнээс гадна Хятадын “SAIC” компанийн охин компани болох “MG Motor India” ирэх оны эцэс гэхэд цахилгаан машины гурван загвар гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.