Боаогийн чуулга уулзалт болно
Анд нөхдийн мэдээ
2023-01-12
“Давосын чуулга уулзалтын Ази хувилбар” гэж нэрлэгддэг Хятадын “Боаогийн чуулга уулзалт” 3 дугаар сарын сүүлчээр Хайнаньд болно. Хятадын Коммунист намын албан ёсны сонин болох тус чуулга уулзалтын нарийн бичгийн дарга нарын газар Бээжинд хэвлэлийн бага хурал хийж, төр засгийн удирдагчид, засгийн газрын албан тушаалтнууд, олон улсын байгууллагын тэргүүнүүд, бизнесийн төлөөлөгчид, мэргэжилтнүүд чуулж цар тахал дэгдсэний дараах Ази болон дэлхийн хөгжлийн ерөнхий байдлын талаар хэлэлцэхээр болсон тухай танилцуулсныг "Жэньминь Жибао" сонин мэдээлжээ. Уг чуулга уулзалт цар тахлын улмаас 2020 онд цуцлагдсан бөгөөд 2021 онд болон өнгөрсөн онд онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байжээ. Энэ удаагийн уулзалтаар “Хөгжил ба бүх нийтийн үр өгөөж”, “Засаглал ба аюулгүй байдал”, “Бүс нутаг ба дэлхий”, “Одоо ба ирээдүй” гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэж, олон улсын хамтын ажиллагааг дэмжих, хөгжлийн асуудлаар зөвшилцөлд хүрэхэд гол анхаарлаа хандуулах ажээ. Тус чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун хэлэхдээ "Бид Ази болон дэлхийн хөгжилд тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулж, цар тахлын дэгдэлтийн дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийг улс орнууд хамтран дэмжих ёстой гэсэн нийтлэг ойлголтод анхаарлаа хандуулах болно" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.