“Microsoft” компани хязгааргүй амралтын систем нэвтрүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2023-01-12
“Microsoft” компани энэ сарын 16-ны өдрөөс эхлэн ажилчдадаа амралтын өдрийн тоог хязгааргүй ашиглах боломжийг олгодог "Хязгааргүй амралтын систем"-ийг нэвтрүүлж байгаа тухай “Bloomberg” мэдээлэв. Тус компанийн албаны хүн “Сүүлийн жилүүдэд илүү уян хатан ажлын орчин бий болгохын тулд энэ системийг нэвтрүүлэх талаар судалгаа хийж ирсэн” хэмээн тайлбарлажээ. Мөн энэхүү системийг “Netflix”, “LinkedIn” зэрэг мэдээллийн технологийн хэд хэдэн компаниуд хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ. Энэ систем нь менежерүүдийн ачааллыг хөнгөвчлөх, ажлаасаа гарсан болон халагдсан ажилтнуудад нөхөн олговор олгох шаардлагагүй тул компаниудад ашигтай гэж “Bloomberg” тайлбарласан байна. “Microsoft” компани 4 дүгээр сард ажилчдынхаа ашиглагдаагүй амралтад нэг удаагийн нөхөн олговор олгохоор төлөвлөж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.