Казахстан руу нислэг үйлдэж буй компаниудын тоог нэмэгдүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-01-11
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан улсын элчин сайд Габит Койшибаевыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Монголд зочлох жил” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын маршрут боловсруулах, харилцан жуулчдын тоог нэмэгдүүлэх, Алтайн аялал жуулчлалын төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Түүнчлэн шууд нислэг болон нислэг үйлдэж буй компаниудын тоог нэмэгдүүлэхээр хамтарч ажиллахаар тохиров. Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран энэ оны 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн Агаарын бохирдлын эсрэг дээд хэмжээний уулзалтын урилгыг гардуулан өглөө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.