Удирдаач Э.Мөнхбаяр Венийн сонгодог хөгжмийн фестивалийг нээнэ
Чихэнд чимэгтэй
2023-01-10
Үндэсний урлагийн их театрын удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр Казахстаны нийслэл Астана хотод энэ сарын 13-нд эхлэх Венийн сонгодог фестивальд урилгаар оролцох гэж байна. Тэрбээр фестивалийн нээлтийн өдөр Астанагийн Дуурийн театрын алдарт хийлч Багдат Абилхановын тоглох Моцартын “Le Nozze di Figaro” KV 492, Бетховены “C Major op.21” симфони, “D Major op.61” хийлийн тоглолтыг удирдах юм. Уг фестиваль нь дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлийг хийл, морин хийл, гобой, төгөлдөр хуур хөгжим дээр Венийн сонгодог дэгийн дагуу тоглон таван цуврал тоглолт хийх ажээ. Улмаар эхний тоглолтыг монгол удирдаач нээх бол 1 дүгээр сарын 19-нд болох хоёрдахь тоглолтыг Эстонийн удирдаач Ханно Мёльдеркиви удирдана. Харин дараагийн гурван тоглолтыг Казахстаны Абзал Мухитдин, Израилийн Арик Голдштейн, япон-хятад гаралтай Күки Гонхүй Ян нар тус тус удирдана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.