Хан-Уул дүүрэг хог тээврийн автомашинаа 11-ээр нэмлээ
Чихэнд чимэгтэй
2023-01-10
“Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд тус дүүрэг хог тээврийн байгууллагадаа өнгөрсөн баасан гарагт 11 автомашин хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт багатай “Hyundai HD78” маркийн долоо, “Hyundai HD170” маркийн дөрвөн автомашин өгчээ. Мөн өмнө нь дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд найман тонн хог шахаж ачих үйлдэлтэй ОХУ-д үйлдвэрлэсэн “Камаз” маркийн дөрөв, 2022 онд таван тонн хог шахаж ачих үйлдэлтэй “Hyundai HD78” маркийн зургаа, ОХУ-д үйлдвэрлэсэн тусгай зориулалтын буюу өвлийн улиралд цас мөс цэвэрлэх, давс бодис цацдаг, зуны улиралд талбайн усалгаа, зам талбайн цэвэрлэгээ хийдэг хосолмол үйлдэлтэй хоёр автомашин өгч байжээ. Ийнхүү Хан-Уул дүүрэг сүүлийн хоёр жилд хог ачих 23 шинэ автомашинтай болсны хоёр нь давс цацах, цас цэвэрлэх болон усалгааны олон үйлдэлтэй, гэхдээ ийм машин Улаанбаатар хотын хэмжээнд зөвхөн тус дүүрэгт байдаг аж. Мөн Хан-Уул дүүрэг энэ онд ашиглалтын шаардлага хангахгүй болсон хог тээврийн машинуудаа бүрэн шинэчлэхээр төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.