images

Монголын тамирчин Азербайжаны лигт тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-10


    Монгол улсын волейболын шигшээ багийн тамирчин “Өмнөговь Шанх транс” багийн ахлагч Баттөрийн Батсуурь Азербайжан улсын лигт легионер тамирчнаар дөрвөн сарын хугацаанд тоглохоор болжээ. Спортын дэд мастер Б.Батсуурь нь 1998 онд төрсөн бөгөөд 10 настайгаасаа эхлэн волейболын спортоор хичээллэсэн байна. Тэрбээр Монголын эрэгтэй волейболчдоос гадаадын лигт очиж буй хоёр дахь тамирчин болж байна. Үүний өмнө Т.Хангал өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Тайландын лигт тоглохоор тус улсыг зорьсон юм. Волейболын спорт Азербайжан улсад эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдийн шигшээ баг нь сүүлийн үед нэлээд амжилтанд хүрч, Европын томоохон тэмцээнүүдэд нэг бус удаа шигшээ шатанд шалгарсан билээ.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.