Ирэх сарын 23-наас өмнө 65 хүрсэн ахмадууд насны хишиг авч эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2023-01-10
Энэ жил хоёрдугаар сарын 23-наас өмнө 65 нас хүрсэн ахмадууд хүсэлтээ гаргаж, насны хишиг авч эхэлнэ. Харин хоёрдугаар сарын 23-наас хойш төрсөн, 65 нас хүрч буй ахмадууд наадмын үеэр олгодог насны хишгээс авахаар болжээ. Ахмад настны тухай хуулиар 65-аас дээш настай ахмадуудад насны хишгийг жилд хоёр удаа олгодог. Тэгвэл шинээр насны хишиг авч эхлэх ахмадууд насны болзлоо хангасан байх ганцхан л шаардлагыг тавьж байгаа аж. Ингэхдээ цахимаар буюу ehalamj.mn сайтаар үйлчилгээ авах хүсэлтээ гаргах бөгөөд хэрвээ боломжгүй бол өөрийн харьяалагддаг сум, хорооны Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж, хүсэлтээ гаргах юм. Түүнчлэн насны хишгийн мөнгөө авах дансаа холбуулах ёстой бөгөөд халамжийн сангаас өмнө нь үйлчилгээ авч байсан дансны бүртгэлээр холбох боломжтой аж. Түүнчлэн нэг удаа бүртгэлээ хийлгэсэн ахмад настнуудын мэдээлэл цаашид автоматаар шинэчлэгдэх гэнэ.
Мөн Ахмад настнууд насны бүлгээс хамааран хишгийн мөнгө нь өөр өөр байна. Тухайлбал 65-69 настай бол 50 мянган төгрөг, 70-79 нас 80 мянган төгрөг, 80-89 настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай бол 250 мянган төгрөг олгодог.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.