images

Герман улс цар тахлын эсрэг арга хэмжээнд 2.9 тэрбум төгрөгийн тусламж олголоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-10


     Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас манай улсын цар тахлын цаашдын бэлэн байдал, хариу арга хэмжээнд зориулж 2.9 тэрбум төгрөгийн нэмэлт тусламж үзүүллээ. Тус санхүүжилтийг Германы Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан хандивласан байна. Тус хандиваар манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмийн хэрэгсэл нийлүүлж, мөн аливаа цар тахлын үеийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ, хариу арга хэмжээг улс орон даяар улам сайжруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажээ.

 Хэдийгээр цар тахал эхэлснээс хойш өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгаа ч Ковид-19 төдийгүй одоо ид дэгдээд байгаа улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх бэлэн байдал, хариу арга хэмжээг улам бэхжүүлэх шаардлагатай байгааг НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ зөвлөж байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.