Японы ерөнхий сайд Франц улсад айлчилж байна
Анд нөхдийн мэдээ
2023-01-10
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсад айлчилж буй Японы ерөнхий сайд Фүмио Кишидагийн хамт Нотр Дамын сүмийн сэргээн босголтын явцтай танилцана гэж Францын ерөнхийлөгчийн Тамгын газар мэдэгдэв. 2019 оны 4 дүгээр сард гарсан түймэрт өртсөн Нотр Дамын сүмийг сэргээн босгох ажлын талбарт гадаадын удирдагч анх удаа зочилж буй ажээ. Тус улсын Засгийн газар 2024 онд Парисын зуны Олимп эхлэх үед тус сүмийг олон нийтэд дахин нээх зорилготойгоор сэргээн засварлах ажлыг эрчимжүүлж байна. Ерөнхийлөгч, ерөнхий сайд нар оройн 20 цагт зоог барих бөгөөд тэр үеэр дэлхийн эдийн засгийн аюулгүй байдал, Украины дайн, Хятад, Хойд Солонгосын хурцадмал байдал зэрэг өргөн хүрээний сэдвүүдээр ярилцах ажээ. Франц улс Япон улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа тухай Елисейн ордны албаны хүмүүсээс эш татан “Reuters” агентлаг мэдээлсэн байна. Мөн хоёр удирдагч АНУ-аас хэрэгжүүлж буй инфляцийг бууруулах хууль (IRA) тус улсуудын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг багасгахын тулд хамтран ажиллах арга замын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.