Жүжигчин Эдвард Нортоны өндөр эмээг Покахонтас гэв
Анд нөхдийн мэдээ
2023-01-10
Америкийн жүжигчин Эдвард Нортоноос дээшх 12 дахь үеийн өндөр эмээ нь жинхэнэ амьдрал дээрх Покахонтас буюу 17 дугаар зуунд амьдарч байсан уугуул индиан охин болохыг сэтгүүлчид олж мэджээ. "Оскар"-т нэр дэвшиж байсан жүжигчин Э.Нортон өнгөрсөн пүрэв гарагт “PBS” сувгийн “Finding your roots” нэвтрүүлэгт оролцсон бөгөөд оролцогчдынхоо угсаа гарвалыг тодорхойлдог энэ нэвтрүүлгийн хөтлөгч, түүхч Хэнри Луис Гэйт энэ тухай түүнд хэлсэн байна. Тэрбээр Нортонд хандан “Чиний 12 дахь үеийн өндөр өвөг Жон Ролфи, эмэг чинь Покахонтас гэдэгт эргэлзэх хэрэггүй, судалгаа үүнийг нотолно” гэсэн юм. Мөн Жон Ролфи, Покахонтас нар 1614 онд Виржиниагийн Жэймстаунд хуримлаж ахуйд Шекспир амьд байсан бөгөөд Ж.Ролфиг 1633 онд нас барснаас гурван жилийн дараа Покахонтас өөд болсон гэжээ. Покахонтасыг 17 дугаар зууны эхээр Америкт ирсэн англичуудыг хүлээн авсан гэдэг бөгөөд ахмад Жон Смитийн амийг аварсан гэж домогт өгүүлдэг байна. Энэ түүхээр Покахонтасын тухай анхны киног 1995 онд бүтээж байжээ. Харин жүжигчин Э.Нортон нь Бостонд төрж, Колумбиад өссөн бөгөөд “Yale” коллежийг төгссөн юм. Тэрбээр “Америкийн Х түүх” кинонд бүтээсэн неонацистын дүрээрээ “Academy Awards”-ийн “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшиж байжээ. Мөн 2000 оноос студи нээж, кино хийх болсон аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.