Энэтхэгийн алдартай кино жүжигчин Чингис хааны дүрд тоглох хүсэлтэй байна
Анд нөхдийн мэдээ
2023-01-09
Энэтхэгийн киноны сүпер од Нандамури Балакришна Чингис хааны тухай түүхэн киноны гол дүрд тоглох хүсэлтэй байгаагаа өчигдөр Делид болсон шинэ киноныхоо нээлт дээр хэлжээ. Өдгөө 62 настай Н.Балакришна Энэтхэгийн голлох угсаатны нэг телүгү үндэстний төлөөлөгч бөгөөд энэ үндэстний хэлээрх киноны хамгийн алдартай жүжигчин юм. Телүгү хэлээрх кино нь Энэтхэгийн кино үйлдвэрлэлийн нэг гол салбар болж Толливүүд хэмээн нэршсэн байна. Н.Балакришна сүүлийн дөч гаруй жилд 100 шахам кинонд тоглосны дотор “Рамаяна”, “Махабхарата” зэрэг түүхэн туульсын кинонд гол дүр бүтээжээ. Чингис хааны тухай киног Энэтхэгийн алдартай найруулагч, мөн телүгү үндэстэн Б.Гопалаар бүтээлгэх хүсэлтэй явдгаа жүжигчин мөн хэлсэн байна. Телүгү хэлээр Чингис хаан, Монголын түүхийн талаарх баримт, хэрэглэгдэхүүн арвин байдаг хэмээн Энэтхэгийн хэвлэлүүд өнөөдрийн дугаартаа бичжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.