images

Хятадын палеонтологичид 518 сая жилийн өмнөх сам хорхойн шинэ зүйл илрүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-09


     Хятадын палеонтологичид Юннань мужаас 518 сая жилийн өмнөх сам хорхойн үлдэгдэл оллоо. Шинээр илрүүлсэн Innovatiocaris maotianshanensis зүйл нь урьд нь мэдэгдэж байсан Anomalocaris буюу радиодонттой ижил хэвийн бус сам хорхойтой төстэй ажээ. Уг олдворыг Маотяншань уулын тунамал чулуун хурдас дахь эртний кембрийн амьтны аймгаас цуглуулсан байна. Олдвор нь толгой дээрх том нийлмэл нүд, амьсгалах, сэлэх заламгай, хос сэлүүр, судалтай их бие зэргээрээ Anomalocaris-тэй төстэй ч зарим талаараа ялгаатай ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.