images

Сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээний аваргууд тодорлоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-09


     Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-наас 9-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг хамтран Үндсэн хуулийн өдөрт зориулан зохион байгуулсан бөгөөд аваргын төлөөх тоглолт өнөөдөр Төрийн ордонд болсон байна. Тэмцээний нэгдүгээр шатанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 126 багийн 378 сурагч материал ирүүлснээс шилдэг 48 багийн 144 хүүхдийг хоёрдугаар шатанд шалгаруулжээ.

Тэмцээнд нийт 20 орчим шийдлээр мэтгэлцсэн бөгөөд багууд нийгэмд өрнөдөг асуудлыг Үндсэн хуультай уялдуулан шийдлийг боловсруулах зарчмаар явагдаж, тойргийн тоглолтоор гурван өдөр өрсөлдсөн ажээ. Аваргын төлөө тоглолтод Орхон аймгийн 5 дугаар сургуулийн “Мэргэд” баг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн “Мэйжести” багууд тунаж өрсөлджээ. Сүүлийн шатанд “Үндсэн хуулийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид тусгай хичээл болгох оруулах нь зүйтэй” гэдэг сэдвийн хүрээнд багууд өрсөлдсөнөөс үндэсний аваргаар Орхон аймгийн “Мэргэд” баг шалгарчээ.

Мөн “Шилдэг илтгэгч”-ээр Орхон аймгийн 5 дугаар сургуулийн “Мэргэд” багийн оролцогч Д.Өлзийсайхан тодорсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.