“Эрдэнэс Тавантолгой” С зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй болгоно
Чихэнд чимэгтэй
2023-01-09
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани энэ сарын 15-наас эхлэн улс хоорондын тээвэрлэлтийг С зөвшөөрлийг олгож эхлэхээр болжээ. Энэ нь нүүрсийг хилийн үнээр худалдан борлуулахтай холбоотой үйл ажиллагаа бөгөөд Монгол улс, Хятад улсын хооронд олон улсын байнгын ачаа тээврийн хил нэвтрэх, автомашинаар зорчих зөвшөөрөл аж. Түүнчлэн улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвийн шийдвэрлэсний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компаниас уул уурхайн олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг компани, аж ахуй нэгжүүдэд олгохоор болсон байна. Ялангуяа нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх ААН-үүдэд ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод байдлаар Төрийн худалдан авах агентлагаас зарласан тээвэрлэлтийн сонгон шалгаруулалтыг дүгнэн олгоно. Ингэснээр С зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл бүхэлдээ ил тод, нээлттэй болж байгаа ажээ.
Тээвэрлэлтийн үнэ тарифын хувьд 20-30 хувиар нэмж тодотгох хүсэлтээ албан ёсоор тавиад буйг дуулгалаа. Энэ оны эхний улирал хүртэл хуучин С зөвшөөрлөөр буюу өнгөрсөн оныхоор явж, түүнээс хойш шинэ зөвшөөрлийг олгоно. Тус хугацаанд нийт 7800 С зөвшөөрөл олгохоос 60 хувь нь “Эрдэнэс Тавантолгой”-н тээвэрлэлтэд хамаарах байна. С зөвшөөрлийг өмнө нь Авто тээврийн үндэсний төвөөс олгож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.