images

Энэтхэгт суугаа Элчин сайд Улаанбаатар-Дели чиглэлд шууд нислэг хийх талаар ярилцжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-09


     Монгол улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Д.Ганболд тус улсын Гадаад хэргийн сайд Минакши Лекхитэй энэ сарын 7-ны өдөр уулзаж, хоёр талын харилцааг өргөтгөх талаар ярилцжээ. Тодруулбал, 2023 онд хийхээр төлөвлөж буй айлчлалууд, газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил, А.Б.Важпайн нэрэмжит IT төв, Монгол, Энэтхэгийн найрамдлын сургууль зэрэг хамтарсан төслүүдийн явц, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагаа, ялангуяа Улаанбаатар-Дели хооронд шууд нислэг нээх болон хоёр орны оюун санааны хөршийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.