Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо
Чихэнд чимэгтэй
2023-01-09
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Төрийн ордонд болж өндөрлөлөө. Тус тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран Үндсэн хуулийн нэрэмжит өдөрт зориулан зохион байгуулжээ. Тэмцээний бүртгэл өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-наас эхэлсэн бөгөөд нийт 5270 гаруй хүн бүртгүүлснээс шигшээ тоглолтод 140 шатарчин тунаж үлдээд байсан юм. Үүнээс эрэгтэй 104, эмэгтэй 36 тамирчин оролцсон бөгөөд нийт найман өрөг тогложээ. Улмаар эмэгтэйчүүдийн ангилалд Баянгол дүүргээс оролцогч Б.Анужин тэргүүн байранд орсон бол Говь-Алтай аймгийн оролцогч А.Нарансолонго хоёрдугаар байр, Сүхбаатар дүүргээс оролцогч Г.Алтанзул гуравдугаар байрыг тус тус эзэлжээ. Харин эрэгтэйчүүдийн ангилалд Дорнод аймгийн Б.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр, Баянгол дүүргийн Б.Мөнхсаруул хоёрдугаар байр, Хэнтий аймгийн Г.Тамир гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Эхний гурван байрт шалгарсан эмэгтэй, эрэгтэй оролцогч тус бүр спортын дэд мастер цолын болзлыг хангаж буй юм. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрх авлаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.