images

Цолгүй залуу бөхчүүдийн анхдугаар барилдаан боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-09


     Монгол бөхийн өргөөнд цолгүй залуу бөхчүүдийн анхдугаар барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тус барилдаанд нийслэл, орон нутгийн цолгүй 336 бөх барилдсанаас Ховд аймгийн Мянгад сумын харьяат Лхагвын Сайханбилэг ес  даван түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат Батхуягийн Гончигсүрэн үзүүрлэжээ. Шөвгийн гуравт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, залуу бөх Ц.Галданбазар шалгарчээ. Шагналыг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав гардуулав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.