images

Хятад, Тайванийг холбосон усан зам эргэн сэргэлээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-09


     Сар шинийн баярыг угтан Тайваний хамгийн алслагдсан арал болох Кинмэнь арал болон Хятадын Фүжянь мужийн Шямэнь хотыг холбосон усан замыг нээсэн тухай Тайваний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өчигдөр мэдээлэв. Уг арга хэмжээнд тус улсын Хятадын асуудал хариуцсан байгууллага болох Эх газрын комиссын дарга Чу Тай Сан, Тээврийн яамны Агаарын боомтын асуудал эрхэлсэн газрын дарга нар оролцжээ. Тус усан зам нь цар тахал дэгдэж эхэлсэн 2020 оны 2 дугаар сараас хаагдаад байсан юм. Комиссын дарга “Хоёр талын уйгагүй хүчин чармайлтын үр дүнд Тайваний Кинмэнь арал болон Хятадын Шямэнь хоёрын хоорондох “Гурван чухал харилцаа” (Шилжилт хөдөлгөөн, худалдаа, шуудангийн гүйлгээ) эргэн сэргэсэнд талархаж буй"-гаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.