images

Австрали улсад Элвис Преслигийн төрсөн өдрийг өргөн тэмдэглэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-09


     Австралийн Сидней хотоос баруун зүгт орших Шинэ өмнөд Вэльс хотод энэ сарын 7-ны өдөр гэнэт олон зуун Элвис Пресли гарч иржээ. Мэдээж тэд жинхэнэ биш, агуу дуучны шүтэн бишрэгчид байлаа. 30 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Parks Elvis Festival” нь агуу дуучны төрсөн өдөр болох 1 дүгээр сарын 8-нд болдог Элвисийн урлагийн амьдралыг эргэн дурсдаг наадам юм. Энэхүү арга хэмжээ энэ сарын 4-ны өдөр эхэлж 8-ны өдөр хүртэл үргэлжилсэн бөгөөд нэрт дуучныг эргэн дурсах хөгжмийн тоглолтоос гадна гэрэл зургийн үзэсгэлэн, рок-н-ролл бүжгийн хичээл, Элвисийн тухай асуулт хариултын шоу зэрэг арга хэмжээнүүд зохиогдсон байна. Эльвисийг дуурайсан хиймэл үс хийж, гоёж чимэглэсэн хүрэм өмссөн олон зуун хүмүүс хуучин машинаар хотын төвд ёслолын жагсаал хийжээ. Анх нэрт дуучны шүтэн бишрэгч болох Боб болон түүний эхнэр Анне нар тус хотод “Graceland” нэртэй ресторан нээжээ. Түүнээс хойш Элвисийн төрсөн өдөр болгонд зохиогддог баяр нь томоохон хэмжээний наадам болж хувирсан байна. "Эхнэр бид хоёр 30 дахь жилдээ энэ наадмыг үзэж байгаадаа маш их баяртай байна" гэж Боб хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.