images

Эрдэнэсийн авдар нуусан газрын зураг ил болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-09


     Дэлхийн 2-р дайны үед Нидерланд руу довтолсон Германы цэргүүд алтан зоос, үнэт эдлэл зэрэг 15 сая паундын эрдэнэс агуулсан сумны хайрцагны байршлыг харуулсан газрын зураг ил болсноор орон нутгийн эрдэнэсийн эрэлчид хөдөлгөөнд орсон тухай Английн өдөр тутмын “Guardian” сонин болон “Reuters” агентлаг өчигдөр мэдээлэв. Тус улсын Үндэсний архив саяхан дэлхийн II дайнаас хойш 75 жил нууцын зэрэглэлд хадгалагдаж байсан 1300 орчим албан баримт бичгийг олон нийтэд ил болгосон байна. Тус газрын зурагт 1944 оны 8 дугаар сард Арнем хотыг эзэлсэн нацист цэргүүд бөмбөгдөлтөнд өртсөн банкнаас хулгайлсан алмаз, бадмаараг зэрэг үнэт эдлэлүүдийг дөрвөн сумны хайрцагт хийж нуусан бөгөөд хаана нууснаа газрын зурагт үлдээсэн байна. Хэрэв энэ эрдэнэсийн авдар үнэхээр байгаа бол түүнд хадгалагдан буй эрдэнэсийн үнэ 15 сая паунд орчим болно гэж тооцоолжээ. Энэхүү газрын зураг уг хайрцгийг булж нуусан цэргүүдийн нэг болох 'Helmut S' гэх хүнээс ирсэн бөгөөд түүнийг Дэлхийн 2-р дайны үед сураггүй алга болсон болон нас барсан хүмүүсийн эд хөрөнгийг хариуцдаг тус улсын “Бехейрсийн хүрээлэн”-д хүлээлгэн өгсөн байна. Тус улсад энэхүү эрдэнэсийн авдар байгаа нь дэлхийн II дайны дараахнаас мэдэгдэж байсан бөгөөд түүнийг эрж хайх ажил хэд хэдэн удаа хийгдсэн боловч үр дүнд хүрээгүй ажээ. Ратбаутын их сургуулийн түүхч8 профессор Жост Розендаль "1994 оны 8-р сард Арнхем банк бөмбөгдөлтөнд өртсөний дараа 'Helmut S' гудамжнаас үнэт эдлэл түүж хайрцганд хийсэн гэж хэлдэг ч тэр сард тус банк бөмбөгдөлтөд өртөөгүй" гэж мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.