images

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Афганистан, Иран улсад айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-06


     "Талибуудын хяналтад байдаг Афганистанаас эхлээд Иран улсад хүртэл эмэгтэйчүүдийн эрх зохион байгуулалттай заналхийлэлд өртөж байна" гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк мэдэгдлээ. Тэрбээр “AFP” агентлагт өгсөн ярилцлагадаа цахим хүчирхийллээс эхлээд эмэгтэйчүүдийн эрхэд ноцтой халдаж буй явдалд санаа зовниж байгаагаа онцлоод цаашид Афганистаны Кабул, Ираны Тегеран хотод айлчилж тухайн улсын эрх баригчидтай дээрх асуудлаар шууд ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Өмнө нь АНУ-ын цэргийг гаргасны дараа Афганистанд талибууд эрх мэдлийг булаан авч, лалын шашны ёс гэх нэрээр эмэгтэйчүүдийн үйлдэлд хориг саад тавьж нийгмээс гадуурхдаг байсан бол саяхан их дээд сургуулийн боловсролыг хориглосон нь дэлхий дахиныг цочирдуулсан явдал байсныг онцлон дурджээ. Мөн тэрбээр 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталснаас хойш бараг 75 жил өнгөрсөн байгаа хэдий ч эмэгтэйчүүд, охидын ​​эрхийг ёс бус байдлаар боогдуулах явдал улам нэмэгдэж байгаад гүнээ түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Австри улсаас гаралтай дээд комиссар В.Турк энэ жил 57 настай бөгөөд 2022 оны 10 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар болсон билээ. Тэрбээр албан тушаалаа хүлээж авсны дараа "Twitter"-ийн эзэн болсон Илон Маск руу ил захидал илгээж хүний ​​эрхийн асуудлыг цахим ертөнцийн анхаарлын төвд оруулахыг уриалж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.