images

Мельбурн Австралийн хамгийн том хот болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-06


     10 жилийн дараа Австралийн хамгийн том хот Сиднейгээс Мельбурн болж өөрчлөгдөх төлөвтэй байна. "The Daily Diary" мэдээлснээр, тус улсын засгийн газрын Хүн амын хорооноос урьдчилан таамаглаж байгаагаар хэрэв одоогийн байдал үргэлжилбэл 2032 онд Мельбурн хотын хүн ам 6.1 саяд хүрч, Сидней хотоос олон хүн амтай болох ажээ. Тус улсын Статистикийн товчооны мэдээлснээр 2022 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар Сидней хотын хүн ам 5.26 сая орчим байсан бол Мельбурн хотын хүн ам 4.98 сая болсон байна. Гэсэн хэдий ч Мельбурн хотын хүн ам энэ жил 1.8 хувиар, ирэх жил 2.1 хувиар өсөж, жилийн дундажаар 1.6 хувиар өсөх төлөвтэй байгаа нь Сиднейн хүн амыг 10 жилийн дараа гүйцэж түрүүлэх аж. Үүний шалтгаан нь гадаадад цагаачдын талаар баримталж буй бодлогын ялгаанаас үүдэлтэй юм. Мельбурн хот мэргэжилтэй, чадварлаг цагаачид болон олон улсын оюутнуудыг найрсгаар хүлээн авч байна. Гэтэл Сидней хот цагаачлалын бодлогодоо идэвхгүй ханддаг бөгөөд Ерөнхий сайд асан Боб Карр 2000 онд "Сиднейн хүн ам хангалттай их болсон" гэж зарласан. Үүнээс болж COVID-19 цар тахлын өмнө ч Мельбурн руу урсах гадаад цагаачдын тоо Сиднейгээс хамаагүй олон байв. Үүнээс гадна тус улсад амьдралын өртөг хамгийн үнэтэй газар бол Сидней юм. Үүнээс болж Сидней хотын ажилтай хүмүүс тус хотыг орхин өөр хотод амьдрах тохиолдол ихсэж байгаа ажээ. Харин Мельбурн нь Сиднейтэй харьцуулахад амьжиргааны өртөг харьцангуй бага бөгөөд ажлын байр ихтэй байдаг аж.

Эх сурвалж: Yonhap news агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.