Балбын гуравдах олон улсын онгоцны буудлын нээлт боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-01-06
Балба улсын гуравдах олон улсын нисэх онгоцны буудал болох Аннапурна нуруунд барьсан Похара бүсийн олон улсын нисэх онгоцны буудлын нээлт ням гарагт боллоо. Улмаар метрополис хот Похарад тус өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж нээлтийг ёслолыг хийсэн ажээ. Энэ шинэ нисэх буудлын олон улсын анхны нислэг 2 дугаар сарын хоёр дахь долоо хоногоос эхлэх гэнэ. Ингэснээр бүс нутгийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломжтой болсон тухай тус хотын эрх баригчид мэдээлсэн байна. Харин нисэх буудлыг Балба, Хятадын хамтын ажиллагааны хүрээнд барьжээ. Тодруулбал, 2016 оны 3 дугаар сард 215.96 сая ам.долларын зээлийн гэрээ Хятадын талтай байгуулж, тус улсын компаниар барилгын ажлыг гүйцэтгүүлсэн байна.
Похара бүсийн олон улсын нисэх онгоцны буудлын нээлтийн үеэр, "The Kathmandu Post"
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.