Хятад улсад анх удаа файзер вакцин тариулж эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-06
Хятадад амьдардаг германчууд энэ сарын 5-наас эхлэн файзер вакциныг тариулж эхэлсэн тухай "Reuters" агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр 12 ба түүнээс дээш насны герман иргэд энэ вакциныг Бээжин, Шанхай, Шэньян, Гуанжоу, Ченду зэрэг таван хотын тусгайлсан эмнэлгүүдэд тариулж байгаа ажээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Германы канцлер Олаф Шольц Хятадад айлчилсантай холбогдуулан тус улсын эрх баригчид файзер вакциныг барууны иргэд, тэр дундаа Германы иргэдэд тариулахыг зөвшөөрсөн юм. Улмаар Германы “BioNtech” компаниас илгээсэн ковидын 11 мянга 500 тун вакцин өнгөрсөн оны сүүлээр Хятадад ирсэн билээ. "Ковид-19" дэгдэж эхэлснээс хойш Хятад улс зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн вакциныг өөрийн иргэд болон гадаадын иргэдэд тариулахыг зөвшөөрч байсан бол ийнхүү тус улсад анх удаа гадаадад үйлдвэрлэсэн вакцин тарилга хийж эхэллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.