18 настай нисгэгч хүү нислэгийн явцад гэмтэл гарсан онгоцыг аюулгүй газардуулжээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-06
Онгоцны нисгэгчийн үнэмлэхээ аваад дөнгөж дөрвөн сарын дараа анхны нислэгээ хийсэн өсвөр насны америк хүү нислэгийн явцад онгоцны хөдөлгүүр нь доголдож ноцтой гэмтэл гарахад зөв арга хэмжээ авч онгоцыг аюулгүй газардуулсан байна. Энэ тухай Английн өдөр тутмын “Guardian” сонинд коллежийн оюутан 18 настай Брок Питерс бага оврын онгоц түрээслэн жолоодож ойролцоогоор 1.7 километрийн өндөрт нисэж явах үед хүчтэй чимээ гарч хөдөлгүүр нь унтарсан бөгөөд ослын буулт хийхээс өөр аргагүй болсон хэмээн мэдээлэв. Тухайн үед Питерс 77 настай эмээ болон хоёр үеэлийн хамт явсан бөгөөд онгоцны мотор унтрахад арын суудалд явсан эмээ нь айсандаа уйлж эхэлсэн аж. Залуу хүү сургуульд заалгасны дагуу ослын буулт хийх хэрэгтэй болж буулт хийх засмал замыг сонгожээ. Ийнхүү хээрийн зам дээр ослын буулт хийх үед урдаас нь ирж явсан автомашин замаас гарч зам чөлөөлж өгснөөр аюулгүй газардсан байна. АНУ-ын Холбооны нисэхийн алба гэмтлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа байгаа бөгөөд онгоцонд явсан хүмүүс ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй тухай тус сонин мэдээлжээ. Мэргэжлийн нисгэгч болох мөрөөдөлтэй Питерс 16 настайгаасаа онгоц жолоодож үзсэн бөгөөд дөрвөн сар орчмын өмнө нисгэгчийн үнэмлэхээ авсан гэнэ. Тэрбээр ослын буулт хийснээ эргэн дурсахдаа “Би огт сандарч тэвдэхгүйгээр сургуульд сурсан зүйлсээ эргэн санасан” гээд энэ явдал жинхэнэ нисгэгч болоход өөрт нь том сургамж болсныг өгүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.