images

“Sony”, “Honda” хамтран гаргах гэж буй шинэ автомашинаа танилцууллаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-06


    Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч Японы “Sony”, “Honda” хамтарч цахилгаан хөдөлгүүртэй “Afeela” загварын автомашин гаргах гэж буй бөгөөд уг загварынхаа туршилтын хувилбарыг Лас Вегасын цахилгаан барааны үзэсгэлэн дээр пүрэв гарагт танилцууллаа. Мөн АНУ-ын чип үйлдвэрлэгч “Qualcomm” компанитай ухаалаг хөдөлгөөнт технологи дээр хамтран ажиллахаас гадна видео тоглоом бүтээгч компанид “Sony” хөрөнгө оруулсныг мэдэгдэв. “Sony-Honda” цахилгаан автомашины холбооны захирал Ясүхидэ Мизүно “Шинэ автомашины эхний загварыг одоо үзүүлж буй туршилтын хувилбарт суурилан 2026 оны хавраас Хойд Америкт нийлүүлж эхэлнэ” гэжээ. Мөн “”Afeela” нь интерактив харилцаа буюу ухаалаг хөдөлгөөнт төхөөрөмжийг хүмүүс мэдрэх, хөдөлгөөнт төхөөрөмж хүн ба нийгмийг ойлгох тухай агуулгыг төлөөлнө” гэсэн юм. Одоогоор үзэсгэлэнд танилцуулж буй туршилтын загвар нь өөрөө жолоодлогын технологийн нэг хэсэг болох 45 мэдрэгч, камераар тоноглогдсон бөгөөд эдгээр нь жолооч болон тээврийн хэрэгслийг ямар нөхцөл байдалд байгааг илрүүлэх чадвартай ажээ. Мөн тээврийн хэрэгслийн эргэн тойронд байгаа хүмүүстэй янз бүрийн мэдээллийг хуваалцах, харилцах зориулалттай урд гэрлийн хооронд суурилуулсан "Media Bar"-тай гэнэ. Улмаар Я.Мизүно “2025 он цахилгаан автомашины эргэлтийн цэг байх болно” хэмээжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.