Туркийн Ерөнхийлөгч тэтгэвэр болон төрийн албан хаагчийн цалинг 30 хувиар нэмлээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-05
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 2023 оны эхний хагаст төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг 5-30 хувиар нэмнэ хэмээн лхагва гарагт зарлалаа. Тэрбээр “Хамгийн бага тэтгэвэр авдаг иргэн 3500 лира авдаг байсан бол 5500 лира авдаг болно” гэжээ. Мөн энэ онд сарын цалингийн доод хэмжээг 8506 лира болгох ажээ. Тус улсад 2018 оны дунд үеэс өндөр инфляц, өрхийн амьжиргааны чадвар доройтох зэрэг эдийн засгийн хүндрэл бий болсон тул Засгийн газраас нь ийм шийдвэр гаргасан байна. Мөн 2021 оны 9 дүгээр сараас турк лираны ханш 50 гаруй хувиар суларчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.