НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шинэ гишүүдээ хүлээж авлаа
Анд нөхдийн мэдээ
2023-01-05
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шинээр сонгогдсон байнгын бус таван гишүүн орныг хүлээн авах ёслолоо НҮБ-ын төв байранд энэ сарын 3-нд хийлээ. Эдгээр улсад Эквадор, Япон, Мальта, Мозамбик, Швейцар улсууд багтаж байна. Тус улсууд нь өнгөрсөн онд бүрэн эрх нь дуусгавар болсон Энэтхэг, Ирланд, Кени, Мексик, Норвеги улсын оронд Аюулгүйн зөвлөлд элсэж байгаа юм. Харин тус зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа орнуудад Албани, Бразил, Габон, Гана, Арабын нэгдсэн Эмират багтаж байна. Олон улс орны хувьд уг зөвлөлийн гишүүн болох нь улсынхаа нэр хүндийг өсгөх, ялангуяа жижиг улс орнуудын хувьд олон улсын энх тайван, аюулгүй байдлын томоохон асуудалд дуу хоолойг хүргэх боломж олгодог. Учир нь, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, хориг арга хэмжээг батлах, зарим мөргөлдөөн, хурцадмал байдлын талаар үг хэлэхээс гадна терроризм, зэвсгийн хяналт зэрэг асуудлуудыг судалдаг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.