images

Хятад улс сурагчдын амралтаар хувиараа хичээл заах, сургалтын үйл ажиллагаа явуулахыг хориглов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-05


     Хятадын эрх баригчид өвлийн амралтаас өмнө хувийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам гаргаж хууль бусаар хувиараа сургалт явуулахыг хориглосон тухай дотоодын хэвлэлүүд мэдээлжээ. Мэдээлэлд дурдсанаар тус улсын Боловсролын яам "Хувийн боловсролын хөгжил, стандартчиллын журам" гаргаж "Өвлийн амралтаар хувиараа хичээл заах явдлыг хатуу хориглох ёстой" хэмээн онцолсон байна. Боловсролын яам  2021 оны 7 дугаар сард хэрэгжиж эхэлсэн бага, дунд ангийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллыг бууруулах тухай журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ зарлажээ. Мөн боловсролын байгууллагуудад "Хичээлээс гадуур давтлага, сургалт явуулж сурагчдын ачааллыг нэмэгдүүлэхээс сэргийлж, бага, дунд ангийн сурагчдын амралтыг эрүүл, утга учиртай өнгөрүүлэхийн тулд сурган хүмүүжүүлэх сургалтын үйл ажиллагаа явуулахгүй байх”-ыг үүрэг болгосон байна. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн цахим боловсролыг ч мөн адил дээрх журамд хамруулсан бөгөөд нэг улирлын хичээлийн үргэлжлэх хугацаа гурван сараас хэтрэхгүй, сургалтын төлбөр нь 5000 юаниас ихгүй байхаар журамласан ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.