Япон улс хүүхдийн мөнгөө нэмэв
Анд нөхдийн мэдээ
2023-01-05
Японы Токио хотын Захирагч Юрико Коикэ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ тус хотын 18-аас доош насны бүх хүүхдэд сар бүр 5000 иен олгохоор болсон тухай мэдэгдсэн байна. “Kyodo News” болон “NHK” телевизийн мэдээлснээр хотын захирагч Япон улсад өнгөрсөн онд анх удаа шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 800 мянгаас доошлох хандлагатай байгааг дурдаад энэ нь нэн цочирдмоор явдал болохыг хэлжээ. Улмаар энэ тухайд "Токио хотын захиргаа манлайлж тодорхой арга хэмжээ авах болно" гэж нэмж хэлсэн байна. Токио хот нь тус улсын улс төр, эдийн засгийн төв бөгөөд 14 сая орчим хүн амтай, 23 тойрог болон ойр орчмын хотуудаас бүрддэг. Тэгвэл нийслэл хотын хүн амын төвлөрлийг шийдвэрлэхээр Токио болон зэргэлдээх дагуул хотоос хөдөө орон нутагт шилжин суурьшсан өрхийн 18 хүртэлх насны хүүхдүүдэд Засгийн газраас олгодог мөнгө 300 мянган иен байсныг нэг сая болгож нэмэгдүүлэх болсон тухай зарлажээ. Энэ бодлого нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнд 2021 оны 4 дүгээр сараас өнгөрсөн оны 3 дугаар сар хүртэл нийт 2381 иргэн хамрагдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.